black and white bed linen

20 жил

-Тиймээ, энэ бол таны залбирал, итгэл, хүлээлт, ялалт юм.

20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Мэндэлчилгээ

Сайн байцгаана уу? Хайрт итгэлийн ахан дүүс ээ. Цаг хугацаа улиран одсоор, хайртай цуглаан маань 20 жилийнхээ босгон дээр ирээд байна. Энэ 20 жил бол зөвхөн тооны амжилт бус, энэ бол залбиралын хариу, хамтын зүтгэлийн үр жимс юм. Хамгийн түрүүнд 20 жил өөрийн чуулганыг удирдан дагуулсан Бурхан Аавдаа талархаж байна. Бурхан Эзэнээсээ дуудлага авч итгэмжтэйгээр золиос, нулимстайгаар энхүү чуулганы эхлүүлсэн Чай Хий Чоль пастор болон түүний гэр бүлд үнэхээр талархаж байна. Тухайн үеийн өндөр настай итгэгчид, залуучууд, өсвөр үеийн итгэгч нарт аа мөн талархал илэрхийлж байна. Мөн өнөөдрийг хүртэл үйлчлэлд дунд хамт зогсож буй хайртай итгэгч нартаа талархал илэрхийлье. энэ 20 жил бол та бүгдийн залбирал болон мөрөөдлийн хариу юм шүү. Өнөөдөр бид өнгөрсөнд талархаж, ирээдүй рүү итгэлтэй урагшлах цаг үе дээр зогсож байна. Хамтдаа өнгөрсөн дурсамжаараа аялан Бурханыг магтаж, Шинэ ирээдүй рүү Бурханы удирдамж хараа зорилго дотор хамтдаа зогсоцгооё.

"Аршанд Авралын зар цуглааны пастор Б.Болдхүү

Гэртээ тавтай морилно уу?

Эрхэм хүндэт таныг энэхүү ойн арга хэмжээн дээр хүрэлцэн ирэхийг бид бүхэн тэсэн яадан хүлээж байна. Энэ 20 жил бол таны түүх юм. Бурхан Эзэн дээр ирж байсан анхан үеээ дурсан итгэлийн ахан дүүстэйгээ нөхөрлөж энэхүү арга хэмжээгээр дамжуулан илүү Бурхантай болон итгэлийн ахан дүүстэйгээ ойр байгаасай хэмээн хүсэж байна. Бид бол нэг гэр бүл. Бид таны төлөө та бидний төлөө залбираарай. Гэр бүл хэцээд бие биенээ түшиж хамт байдаг билээ.

2025

08.16-17

Сар\өдөр

он

Бидний үйлчлэл

Бурханы хайр болоод Эзэн Есүсийн "сайн мэдээ" авралыг дамжуулах нь бидний үйлчлийн эрхэм зорилго юм.

Бурхан эзэний сайн мэдээг бусдад түгээх

манай чуулган нь эдгээр цаг үеүүдэд Эзэний сайн мэдээг 2-80насны 800 гаруй хүнд дамжуудсан байна.

Бурханы амьд үгийг үнэ зөвөөр бусдад түгээх

Бидний эрхэм нандин зорилго бол Бурханы үгийн үнэ цэнийг бусдад дамжуулж итгэгчид бат итгэлээр ямар ч үед хаана ч байсан тэрхүү үгээр амьдардаг байх явдал юм.

Хандив

Чуулган маань 2007 оноос хойш сүмийнхээ байранд засвар хийгдээгүй явж байгаа 2020онд бид мөргөлийн өрөөгөө засварлаж эхэлсэн билээ. Одоогоор бусад өрөөнүүд маань засваргүй байгаа ч бид залбирч өөрсдийн боложоороо засварын аян эхлүүлэн явж байна. энэ 20 жилийн уртан бид бүрэн засвар хийхээр төлөвлөж залбирч санхүү бүртүүлж байгаа билээ. Мөн чуулганыхаа дэргэд "Хүүхэд хөгжийн төв" барихаар бэлдэж одоогоор зөвхөн ханыг босгоод байгаа билээ. Тиймээс энэхүү аянд таныг ч гэсэн нэгдээсээ хэмээн бид залбирч байна. Энэ ажил зөвхөн тоосго босгох, будах, засварлах ажил бус, энэ бол залбирал болон хандивийн ачаар босох ханын цаана сүнс бүр сэргээгдэх итгэлийн орон зай. Энэ бол үр хүүдүүд Бурхантай нөхөрөлөх итгэлээр өсөх орчныг бэлтгэж буй ариун үйлс юм.

Сүмийн барилгын засвар

Сүмийн дотор болон гадна засварт бидэнд одоогоор 25 сая төгрөг шаардлагтай байгаа билээ.

"Хүүхэд хөгжлийн төв" барилага

Хүүхдийн төв маань 2024онд зөвхөн өрлөгийн ажил хийгдээд зогссон байгаа билээ. энэхүү өргөө маань бүрэн босход 70сая төгрөг шаардлагтай байгаа билээ.

Зураг түүх өгүүлж байна

(2005-2025) 20 жилийн дурсамж руугаа аялцгаая

Таны оролцоо үнэхээр чухал. Та залбиралд хүч нэмээрэй- таны залбирал биднийг хамгаална. Та санхүүгээр туслаарай- таны өглөг бол хөрөнгө оруулалт бус, итгэлийн үр. Та гарынхаа хүчээр оролцоорой - таны хөдөлмөр бол Бурханд өргөсөн тахил.

Б.Болдхүү

★★★★★